Хэрлэн сумын ИТХ-ын дэргэдэх Xяналт үнэлгээний олон нийтийн зөвлөл байгуулагдаад. нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, ажлын гүйцэтгэлд иргэдийн оролцоотой хяналт тавьж, чанар, хүртээмжид үнэлгээ дүгнэлт өгч болдгийн үлгэр жишээ болж яваа тус зөвлөлийн үйл ажиллагааны талаар иргэд олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүднээс Хэрлэн сумын ИТХ-ын дэргэдэх ХҮОНЗ-ийн дарга Д.Бүжинтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
холбогдон ажилладаг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах болно.
- За баярлалаа. Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсэе.
- Хэрлэн сумын ИТХ-ын дэргэдэх ХҮОНЗ хэзээ байгуулагдав, ямар чиг үүрэг бүхий байгууллага вэ?
-Юуны өмнө төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн хөтөпбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд иргэдийн оролцоотой хяналт тавих нөхцөл боломжоор ханган орон нутгийн ИНБ-тай хамтран ажиллаж байгаа Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ-ын ажлын албаны хамт олонд багийнхаа өмнөөс талархаснаа илэрхийлье. Анх аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлөөс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэнд иргэд, ИНБ-ын оролцоотой хөндлөнгийн хяналт үнэлгээ хийх бүтэц бий болгох талаар Хэрлэн сумын ИТХ-тай хамтран ажиллах санал оруулсан. Уг асуудлыг нааштайгаар хүлээн авч Хэрлэн сумын ИТХ-ын дэргэдэх ХҮОНЗ-ийн ажиллах журам, бүтэц бүрэлдэхүүнийг баталснаар зөвлөл маань энэ оны 02 дугаар сарын 21-нд байгуулагдсан. Бид зөвлөлөө байгуулахдаа олон нийтийн оролцоог хангах үүднээс орон нутгийн төрийн бус байгууллагуудын зөвлөлийн хурлаас сонгогдсон 3, Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас томилсон иргэний 2, сумын ИТХ-ын 2 төлөөлөгч гэсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн 10 багийн 5 ажлын хэсэгтэй, үүнд нийт 25 хүн ажилладаг. 2013 оны үйл ажиллагааны зардалд 12 сая төгрөгийг Хэрлэн сумын төсөвт суулгаж, эхний шатны хяналт үнэлгээний ажлын зардал болох 4 сая төгрөгийг Хэрлэн сумын засаг даргын нөөцийн сангаас шийдвэрлэж өгсөн.-Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдвал?
-Эхний ээлжинд бид Хэрлэн суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийх 2013 оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж батлуулсан. Мөн ажлын хэсгийн гишүүддээ "Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа" -ны чиглэлээр мониторинг хийх аргачлал, хууль эрх зүйн сургалтыг Хэрлэн сумын ИТХ, Худалдан авах ажиллагааны албатай хамтран зохион байгуулсан. Ингээд энэ оны 3 дугаар сарын 15-наас 04 дүтээр сарын 20-ны хооронд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2013 онд Хэрлэн суманд хэрэгжсэн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэлт хяналт үнэлгээ хийлээ. Уг хөндлөнгийн хяналт үнэлгээний ажлынхаа эхний шатны хэлэлцүүлгийг 4 дүгээр сарын 21-ны өдөр Хэрлэн сумын Иргэний танхимд зохион байгуулж Хяналт үнэлгээний ажлын дүнгээ хэлэлцсэн. Ингээд 25-нд нь тайлангийн хурлаа хийсэн. Ут хуралд Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчид, Худалдан авах ажиллагаатай холбогдон ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд, гүйцэтгэгч болон ашиглагч байгууллагуудын төлөөлөл, иргэд, манай зөвлөлийн болон ажлын хэсгийн гишүүд оролцож санал бодлоо солилцсон. Энэ удаагийн ажлаар нэлээдгүй зөрчил дутагдал илэрсэн. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар Хэрлэн сумын ИТХ-тай хамтран ажиллаж байна.- Нэлээд том хэмжээний хяналт үнэлгээний ажил хийгдсэн дуулдсан. Ямархуу зөрчил илрэв?
- Энэ удаад Хэрлэн суманд хэрэгжсэн 7,2 тэрбум төгрөгний санхүүжилттай 61 ажилд хяналт үнэлгээ хийсэн. "Тендер шалгаруулалтаар гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүнгийн талаар сэтгэл ханамжийн судалгаанд иргэд болон ашиглагч байгууллагын төлөөлөл болох 1326 хүн хамрагдсан. Иргэдээс авсан сэттэл ханамжийн судалгааг дүгнэж үзэхэд Хэрлэн сумын хэмжээнд төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар иргэд ерөнхий мэдээлэлтэй, хийгдэж байгаа ажил нь хэрэгцээ шаардлагатай гэсэн дүн гарч байгаа. Гэсэн хэдий ч бараа ажил үйлчилгээний чанарыг үнэлэхдээ иргэд хангалтгүй гэж үнэлсэн. Жишээ нь -халуун усны газар барихдаа ОО өрөөгүй, коридор нь хүн зөрөх зайгүй, хувцас солих өрөөгүй байна. Засвар хийгээд удаагүй байгаа ажлууд нь захаасаа эвдэрч, хэмхэрсэн, чанаргүй материал ашигласан гээд олон зөрчил байна. Бид иргэдээс авсан судалгаан дээрээ үндэслэн дээрхи бүх ажлыг газар дээр нь явж үзэн чанарын үнэлгээ өгөхөд үнэхээр чанартай хийгдсэн ажил огт байхгүй байна. Тиймээс бид иргэдээс авсан судалгаа, санал асуулга, ашиглагч байгууллага болон иргэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага, ХҮОНЗ болон ажлын хэсгийн гишүүд хамрагдсан хэлэлцүүлэг, төрийн болон хувийн хэвшил, иргэдийн дунд зохион байгуулсан ХҮОНЗ-ийн эхний шатны ажлын тайлангийн хурал зэрэгт тулгуурлан санал, зөвлөмж гаргаж ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд танилцуулан ажиллаж байна.-Төрийн байгууллагын зүгээс та бүгдийн ажлыг хэр дэмжиж ажиллаж байна. Уялдаа холбоотой ажиллаж чадаж байна уу?
-Хяналт үнэлгээ хийх явцад гарсан зөрчил дутагдлыг арилгуулах талаар ХҮОНЗ-өөс гарсан санал, зөвлөмжийг Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гарах байх. Одоогоор иргэдээс гадна нилээд хэдэн төрийн байгууллагуудаас бидэнд хандаж гомдол, санал, хүсэлт гаргаад байна. Цаашид бид сумын ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавихад худалдан авах ажиллагааны хүрээндхолбогдон ажилладаг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах болно.
-Зөвлөлийн үр дүнг хэрхэн харж байна?
-Худалдан авах ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан хяналт үнэлгээ хийх бүтцийг Хэрлэн сумын ИТХ-ын дэргэд байгуулснаар жил бүр орон нутгийн ХАА-ны гүйцэтгэл болон хэрэгжилтэнд иргэд, ТББ-уудын зүгээс хөндлөнгийн хяналт тавих боломжтой болсон. Хэрлэн суманд 2013 онд хэрэгжсэн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлд 1326 иргэнээс судалгаа авч дүгнэлт гарган, төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавихад иргэдийн оролцоог нэмэгдүүлж байна. 2013 онд Хэрлэн суманд хэрэгжсэн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үр дүнгийн талаар иргэд мэдээлэлтэй болж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод нээлттэй байдлыг хангахад чухал түлхэц болж байна.-Хэрлэн сумын хувьд сумынхаа нутаг дэвсгэрт хийгдэж буй ажилд хяналт тавих эхний алхмаа хийж. Төсвийн хөрөнгөөр чанаргүй хийгдэж буух эзэн, буцах хаяггүй болсон тендерүүд хаа саагүй байгаа нь нууц биш. Тэгэхээр бусад сумдын хувьд ч иргэд төрийн байгууллагатай хамтраад хяиалт тавих бүрэн боломж байгаа байх?
-Тэгэлгүй яахав. Бидний хувьд эхний алхмыг нь тавьж өгсөн гэхэд болно. Өнгөрсөн жил ЛЭОС-аас орон нутгийн ТББ-уудтай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон Азийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн "Худалдан авах ажиллагааны мониторинг"-ийн төслийн хүрээнд гарсан дүгнэлт, санал санаачилга дээр үндэслэн хөдөө, сумдад хөндлөнгийн хяналт үнэлгээний бүтэц бий болгох саналыг аймгийн ИТХ-аар оруулж хэлэлцүүлэх гэсэн боловч энэ санал дэмжигдээгүй. Сүүлийн жилүүдэд нилээд хэмжээний ажил хөдөө сумдад хийгдэж байна. Бидний сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдсан иргэдээс сумдад тендерээр хийгдэж буй ажлын чанарт хяналт үнэлгээ хийх хэрэгтэй байна, тэнд чанаргүй ажил их байна гэсэн санал хэлж байгаа. Тиймээс хөндлөнгийн хяналт үнэлгээний бүтцийг аймгийн хэмжээнд өргөжүүлж хийх төлөвлөгөөтэй байгаа.-Цаашид хийхээр төлөвлөж байгаа олон ажил байгаа байх?
-Хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Эхний ээлжинд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд Хэрлэн суманд хэрэгжиж буй худалдан авах ажиллагааны явцад хяналт үнэлгээ хийнэ. Мөн 2015 оны төсвийн төсөлд санал авах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй эсэхэд хяналт үнэлгээ хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Цаашид бид сайн болон чанартай хийгдэж байгаа ажил үйлчилгээг олон нийтэд сурталчилах, хангалтгүй, чанаргүй хийгдсэн ажлыг чанаржуулж, сайжруулах чиглэлээр ажиллана. Мөн эдгээр ажлын үйл явцыг хуулийн дагуу, ил тод нээлтдэй; хариуцлагатай болгоход олон ажил хийхээр төлөвлөөд байна.- За баярлалаа. Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсэе.
Б.ТУЯАМАА /ДОРНОД/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2244
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих