"Номин Талст” хамтлагийн дуучин
Т.Дэлгэрмөрөн "Женко” Баттулгын хүү болон бас нэгэн залуутай нийлэн
"Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайг зоджээ. Зодоон Чингэлтэй
дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Face” клубт эхэлж, 11 дүгээр хороололд
үргэлжилжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж
байгаа юм байна. Хэргийг сөхвөл, өнгөрөгч бямба гаригийн орой дуучин
Т.Дэлгэрмөрөн "Face” шөнийн клубт үйлчлүүлж байсан "Маск” продакшны
захирал П.Эрдэнэзаантай маргалдаж улмаар зодолджээ.
Зодоон
"Женко” Баттулгын хүү Жавхлан Т.Дэлгэрмөрөнг, жүжигчин М.Баярмагнай
П.Эрдэнэзааныг өмөөрснөөс ширүүсчээ. Үүний дараа Т.Дэлгэрмөрөн "Женко”
Баттулгын хүүгийн хамт баарнаас зугтаж, М.Баярмагнай руу "Бид 11 дүгээр
хороололд байна. Хүрээд ир. Эр улс байна даа. Эвлэрье” гэж ярьжээ.
Үнэхээр тийм юм байх гэж бодсон М.Баярмагнай Т.Дэлгэрмөрөн дээр очиж
эвлэрсэн ч, шил архи хувааж уусны дараа Т.Дэлгэрмөрөн болон түүний нөхөд
М.Баярмагнайг бүлэглэн зодож, гарыг нь хугалжээ.
Э.Төгс
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2245
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих