Дорнод аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймаг дахь Хилийн
цэргийн 0132 дугаар ангийн 3 дугаар застав, Баянтүмэн сумын 2 дугаар
багтай хамтарсан "Цас мөсний баяр”-ын арга хэмжээг 2017 оны 02 дугаар
сарын 3-4-ний өдрүүдэд Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт
зохион байгуулав.
Энэхүү хамтарсан баярын арга хэмжээнд аймгийн прокурорын газрын нийт прокурор, ажилтан, ахмадууд, 3 дугаар заставын бие бүрэлдэхүүн, нутгийн 20 орчим иргэдийг оролцуулан, 3 багт хуваан өрсөлдүүлсэн бөгөөд тэмцээн уралдааныг цасны сумо, олс таталт, цасны хөл бөмбөг, буудлага, хөгжөөнт буухиа гэсэн 5 төрлөөр явуулахад тэмцээний нийлбэр дүнгээр Э.Идэрбат ахлагчтай 2 дугаар баг тамирчид түрүүлж, аймгийн прокурорын газрын өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
Тус аймгийн прокурорын газраас баярын арга хэмжээний хүрээнд заставын алба хаагч, нутгийн иргэдэд прокурорын байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажил, өөрийн байгууллагын үйл ажллагааны тухай мэдээлэл, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын талаар сургалт зохион байгуулж, сургалтанд хамрагдсан иргэдтэй харилцан мэдээлэл солилцож, ярилцлага өрнүүлсэн бол 3 дугаар заставын зүгээс нийт прокурор, ажилтнуудад галт зэвсэгийн тухай, галт зэвсэгтэй хэрхэн харилцах талаар онолын сургалт өгч, гар буу, урт буугаар буудлага үйлдэх дадлага сургуулалтыг зохион байгуулсан нь хамтрагч байгууллагуудын алба хаагч нарт мэдлэг, мэдээлэл олгосон үр дүнтэй ажил боллоо.
Мөн нутгийн иргэдийн хүсэлтээр 1000 адуунаас морь уургалах, эмнэг сургах тэмцээн уралдааныг зохион байгуулж, арга хэмжээний төгсгөлд тусгай хөтөлбөрөөр оройн цэнгүүн зохион байгуулсан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22466
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих