Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, REACH төсөлтэй хамтран 2017-02-08-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлаа ярилцлаа. Уулзалтад аймгийн Татварын хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, ДБЭХС ХК-ын Хэрэглэгчийн төв, Дорнод НАА ХХК, ХАҮТ-ийн Дорнод салбар зэрэг байгууллагын удирдлага, мэргэжилтэн оролцож мэдээлэл хийж, үйлдвэрлэгчдийн асуултад хариулт өгч ажиллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22476
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих