Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Үндсэн дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж нар АН-ын шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцүүлж дууссан талаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, "АН-ын шинэчлэл тасралтгүй үргэлжилж байна. Энэ сарын 12-нд намын VII хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ хурлаар хоёр асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, АН-ын даргыг албан ёсоор батламжлах, хоёрдугаарт, АН-ын шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэн батална” гэлээ.
Харин АН-ын дүрмийн төслийг маш олон сарын хугацаанд боловсруулж дууссан гэдгийг дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж хэллээ. Шинэчилсэн дүрмийн төслийг орон даяар, намын бүх гишүүдийн дунд хэлэлцүүлэх шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлөөс гаргажээ.
Үүний дагуу 21 аймаг, 9 дүүргийн АН-ын намын гишүүд дэмжигчдийн дунд хэлэлцүүлж байгаа юм байна. Ийнхүү бүх гишүүдээс гарсан санал, хүсэлтийг дүрэмд тусгаад намын их хурлаар батална гэлээ. Гэхдээ дагаж мөрдөх журам, Үзэл баримтлалыг ирэх тавдугаар сард болох намын ээлжит их хурлаар батална гэдгийг тэрбээр онцоллоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих