1898 оны үед Сэцэн ханы нутагт Ажив, Готов хэмээх ах дүү хоёр сайн эр байсан гэдэг. Энэ ах дүүс угаас гэр орон ядуу учир хар багаас бусдад зарцлагдан байснаа нас бие гүйцэн эрийн цээнд хүрмэгц уул хаданд орогнон хулгай хийж амь зуусаар нутаг хошуунаас гарч баян пүүс талж энд тэндхийн адуу мал туусаар нэрд гарчээ.
Ах дүүс удалгүй тэр үед хошуу болгонд бий болоод байсан сайн эрсийн зэрэгт хүрчээ. Тэгээд бусад хошуу тамгын газраас Сэцэн ханы тамгын газарт энэ хоёр хулгайчаа татаж авч шийтгэж өгөхийг хүссэн бичиг ирэх болжээ. Ах дүү хоёрын байдал их л хэцүү болж газар сайгүй эрэл сурал болж их л хүндхэн байж. Ингээд ах Готов нь: - Чи бид хоёрын ингэж явах угаас буруу тул тэнгэр бурхан цаанаасаа тэтгэсэнгүй дээ одоо эзэн ноёндоо буруугаа хүлээн очъё гэхэд дүү Ажив нь угийн шөрмөслөг хатуу хүн тул зорисондоо хүрэлгүй энэхэн зэргээс буцах юм бол эхэлж юунд хадан гэртээ харанхуй замтай явья гэж хэлэлцлээ. Тэнгэр үл таашаасныг яаж мэдээвээ тэгвэл тэнгэрийн унаа гуйндаа гээд говь газар луу хулан тахь барьж унъя гээд явцгаажээ . Угаас муудсан хоёр морио өдөр нь амрааж шөнө нь гэлдрүүлсээр унд хоолоо замаасаа базаасаар ганц гүзээ устай говийн зах руу оржээ. Удаан ч явсангүй морь нь цуваж үхсээр ах дүү хоёр эмээлээ үүрэн явган мацсаар айл амьтангүй их цөлийг олон хоног туулжээ. Авч явсан хүнс ус нь дуусаж харангдаж унах дөхөж явахад Готов нь би юу хэллээ дүү минь ингэж ч явах гэж дээ хэмээн гасалж явахад Ажив нь үхэх мөр хаа ч ялгаагүй үхсэн ч баяд ноёдод хүүрээ үзүүлэхгүй газар энд дээр бус уу гэж явжээ. Тэгж явсаар Ажив нь хулангийн ус олжээ. Хонхойлон малтаж цэнгэг сайхан хүйтэн ус гаргасан хонхорт ус ууж овоо сэргэжээ.Тэр усанд баруун хойд зүгээс орж ирсэн зэрлэг адууны жим байна гэнэ. Ажив за одоо хоёулаа ханатлаа ус ууж аваад гүзээний булан ус бие биедээ аван элс хонхойлон орж нуугдана даа. Энд хулан тахь орж ирэхээс нааш огт өндийж хөдөлж болохгүй , бугуйлаа сайн шидэнэ шүү гэжээ. Тэгээ тэр хоёр хулангийн жимний хоёр талд элс хонхойлон нуугдаж , хөлсний үнэр гаргахгүй гэж шарилж өвс норгон биедээ нааж бугуйлаа зэхээд далд хэвтжээ. Нэг шөнө өнгөрчээ . Хулан тахь ер ирсэнгүй маргааш өдөр өнгөрч энэ маягаар нүд цавчилгүй хэд хоножээ . Готов энд ерөөсөө энд юу ч ирдэггүй юм байна гэж сэтгэлээр унан унтжээ. Гэтэл гэнэт Ажив исгэрэх чимээнээр ухаан орон сэртэл усны зүг адуу болтой олон амьтан хамар нь тачигнан, хөл нь пижгэнэж дэргэдэх жимээр хуй салхи мэт өнгөрхөд арай гэж бугуйлаа шидтэл юу ч эс тээглэв. Гэтэл Ажив нэг адуу бугуйлдчихсан чирэгдэн зүүгдэн, цаад адуу нь чарлан цамнаж сүйд болж байна гэнэ. Бушуухан оосорлоод ав гэж Ажив хашигаран элсэнд уллан чирэгдэж тэр адуу сэнс мэт эргэж цамнан чарлах нь аюултай . Хүн л юм хойно адгуусыг дийлж эмээл тохоод авчээ. Тэгээд дахин нэгийг барие гэсэнд түрүүчийн явдалд үрэгдсэн Готов үүгээр л зогсоё гэжээ.
Ингээд Ажив урдын ажлаа үргэлжлүүлэн Готов эзэн ноёндоо буруугаа хүлээхээр очжээ . Гэтэл эзэн ноён нь Аживыг барьж өг гэж хар гэрт хорьж эрүү тулгажээ .
Сэцэн хааны нутагт наадам болж Ажив арав гаруй жил ирээгүй нутгийнхаа наадамд иржээ . Унасан хүн нь энгийн унуулсан хүлэг нь энгүй хачин тэр бүхнийг наадамчин олон сонирхож Аживыг таньж барьж өгөх өнгөтөй болоход Ажив асарын өмнө морьтойгоо гарч өөрийн хошуунаас өнчин ишиг ч аваагүй өдий олон жил болоод нутгийн наадмаа харъя гэж иртэл юунд намайг хавчин барих гээ вээ гэж хашгиртал - Ахыгаа бодож төрийн өмнө буруугаа хүлээ гэтэл
Ажив: -Гарт нь гав зүүсэн эзэнд нь хэл
Газрын холыг даагаагүй өөрт нь хэл
Ганц дүүгээсээ зугтсан заяанд нь хэл
Хан эзний нутаг хавчаад байвал Халхын нутаг мундахгүй гээд ганц исгэрээд хул хонгор тахь хурдлан ухас хийж хурсан олон тоосонд нь үлдсэн гэдэг. Хурдан хөлт тахь унасан хатуу ширүүн тэр эрийг ямарч сайн мориор хөөгөөд барьж чадаагүй энэ явдлаас хойш сайн эрсийн яс нь баруун нутаг руу зүглэсэн гэнэ билээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22485
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих