Өнгөрсөн 14 хоногийн байдлаар Цагдаагийн газар жижүүрийн шуурхай албанд нийт 281 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 78%, гэмт хэргийн шинжтэй дуудлага 10%, бусад дуудлага 12%-ыг тус тус эзэлж байгаа талаар Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Ц.Одчулуун даваа гарагийн Удирдах ажилтны шуурхай хуралдааны үеэр мэдээллээ. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл дотор иргэний өмчийн хулгай дийлэнх хувийг эзэлж байгаа бол захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэлд жижгээр танхайрсан хэрэг давалгайлж байна. Өмнөх 14 хоногтой харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 36,9 хувиар буурчээ. 6 дугаар багийн тухайд согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан тохиолдол хамгийн их байна. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл баасан гарагт хамгийн их бүртгэгджээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22508
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих