БНАСАУ өчигдөр тив алгасагч баллистик пуужин амжилттай туршснаа мэдэгдлээ.Энэ талаар тус улсын ЦТАК агентлаг мэдээлсэн байна.Тус агентлагийн мэдээлснээр уг туршилтыг Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын өөрөө биечлэн удирдан явуулжээ.Тэрээр энэ үеэр мэдэгдэхдээ "манай улсын цэрэг арми стратегийн зэвсэглэлийн шинэ системийг амжилттай нэвтрүүлсний үр дүнд бид далай тэнгист ч, хуурай газарт ч үр дүнтэй, түргэн шуурхай үүрэг гүйцэтгэх боломжтой боллоо” гэж хэлжээ.
Умард солонгосын удирдагч Ким Чен Ын пуужингийн туршилтын дараа уг пуужинг зохион бүтээсэн эрдэмтэн зохион бүтээгчид болон цэргийн албан хаагчидтай хамтдаа зургаа татуулжээ.Өчигдөр олон улсын мэдээллийн агентлагуудаар Умард Солонгосыг тив алгасагч баллистик пуужин туршсан талаар мэдээлсэн бөгөөд Өмнөд Солонгосын Штабын дарга нарын хорооны мэдээлснээр орон нутгийн цагаар 07:55-д Умард Солонгосын Пхенан-Пукто мужаас Япон тэнгисийн зүг пуужин харваж,уг пуужин 500 км нисээд Япон тэнгист унасан байна.
Ж.Бат

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22523
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих