"Тэнгэр трэйвел”-ийн замаар Тив дэлхийгээр аялацгаая!” хэмээн сүржин сурталчилгааны дагуу аялагчид тус байгууллагыг зорьцгоодог. Хайнан, Дубай, Утай Гүмбэн, Сөүл, Чежү, Тайланд, Бээжин гээд тэдний хөл хүрэхгүй газар гэж үгүйн зэрэгцээ найдвартай хэмээн хуруу хумсаа хугаслаж хураасан хэдээ бариад очдог газар бол яах аргагүй "Тэнгэр трэйвел” мөн. Гэтэл сүүлийн үед тус байгууллага нь иргэдээ хулхидах, тэдний ажлын төлөвлөгөөг нураах зэргээр нэр хүндээ сэвтүүлсээр байна. Үүний нэг жишээг нэгэн уншигч манай сайтад ирүүлсэн юм.
Тэрээр "Тэнгэр трэйвел”-ийн аялалаар явахаар 14 хоногийн өмнө захиалга өгчээ. Харин тус байгууллага нь аялахаар зэхсэн иргэнд гурав хоногийн өмнө "Манай аялалын групп цуцлагдсан учраас та энэ удаад аялах боломжгүй боллоо. Уучлаарай” хэмээн утас цохисон аж. Мэдээжийн хэрэг, тухайн иргэн аялахаар төлөвлөж, амралтаа авчихсан, гурав хоногийн дараа аялна хэмээн ажлаа зохицуулчихсан байхад ийн хариу өгч байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр нь аялагч иргэн та нар чинь ядахад долоо хоногийн хэлэхгүй яасан юм. Би хамаг ажлаа төлөвлөчихсөн. Та нар ингэж ажил алдуулсан юм чинь ижил төрлийн аялал жуулчлалын компани мэдэх үү зэргээр ярьжээ. Ингээд нэгэнт байдал ийм боллоо. Миний мөнгийг хурдан шилжүүл. Би өөр шугамаар явна. Хурдхан гэхэд нь тус байгууллагынхан та заавал өөрөө ирж гарын үсэг зурснаар мөнгөө авч болно хэмээжээ. Ийнхүү яаруулж байж мөнгөө авахаар болоод "Тэнгэр трэйвел”-рүү явж байтал "манай нягтлан алга байна” гэжээ. Нягтланг нь хүлээж байгаад уулзтал "захирал байхгүй, түүний гарын үсэг хэрэгтэй” гээд хүлээлгэсэн байна. Ийн удаан хүлээлгэсний эцэст захирал нь ирж, арай гэж мөнгөө аваад тулгамдуухан дараагийнхаа ажлыг шинээр төлөвлөсөн аж.
Гэтэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол "Тэнгэр трэйвел”-д хамт олноороо захиалга ороод ирвэл ганц хоёроор аялахаар захиалга өгсөн иргэдийг ийн жийж хулхиддаг аж. Мэдээжийн хэрэг, тэдэнд 10 хүний бүрэлдэхүүнтэй багийн мөнгө чухал уу, гэр бүлийн хоёрхон гишүүний мөнгө чухал уу гэдэг нь ойлгомжтой. Тодотгож хэлбэл, энэ байгууллагынхан мөнгөний төлөө нэг, хоёр иргэний төлөвлөгөөт ажлыг нураах нь юу ч биш бололтой. Өнгөрөгч хугацаанд ийнхүү хэчнээн ч хүмүүсийн ажлыг унагаж, мөнгөний төлөө улайрсныг хэн мэдлээ. "Тэнгэр трэйвел” хэдийгээр бизнесийн байгууллага, ашиг харж ажилладаг ч цаана нь үйлчлүүлэгч иргэдийн эрх ашиг, цаг нар ажил төрөл гэж томоохон хүчин зүйл байгааг анхаарах нь юу юунаас чухал байгааг харуулсан хэрэг.
Уг нь тухайн иргэн ажлаа төлөвлөж, амралтаа авдаг нь авч, цалингаа
бодуулаад, амраагүй нэг нь чөлөөгөө мэдүүлээд гэх зэргээр төлөвлөж байж
аялалд явж байгаа шүү дээ. Гэтэл ийн тулгамдуу төлөвлөгөөт ажлыг нь
тасалдуулдаг газар бол "Тэнгэр трэвейл” хэмээн иргэд гомдол мэдүүлж
байна. Хүний амьдралд цаг хугацаа гэгч хамгийн үнэтэй зүйл. Тэр тусмаа
өнөөдрийн нийгэмд цаг бол алт. Өдгөө урин дулааны цаг ирж, иргэд
аялагчид "Тэнгэр трэйвел”-ийг зорих нь дамжиггүй. Тэгэхээр аялагч та
төлөвлөгөөт ажлаа нураая гэвэл "Тэнгэр трэйвел”-ийг зорь гэж хэлэх байна
дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих