Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн хоёр албан хаагч ажлаа хийж яваад амиа алдсан хэрэг гарчээ. Тэд шүлхий өвчин гарсантай холбогдуулан зүүн гурван аймгаас орж ирж байгаа автомашинуудад нэгдсэн хяналт тавих постод ажиллаж байсан гэнэ. Тэднийг Эрдэнэ сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагч нар байсан гэх мэдээлэл байна. Үхлийн шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байгаа ч угаартсан байж болзошгүй гэх таамаг гарчээ.
Одоогоор хэргийн газарт харьяаллын дагуу Замын-Үүд сумын цагдаа, поркурорын байгууллага, шүүх эмнэлгийнхэн үзлэг, шалгалт хийж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрдэнэ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагч нар байжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22550
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих