Аймгийн МХГ-аас томоохон баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллаж байна.
Шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаалах зөрчлийг тухай бүр нь илрүүлж, сэрэмжлүүлэх аргах хэмжээ авсны дүнд чипс, ундаа, чихэр, чавга худалдаалах зөрчил буурсан ч бүрэн арилахгүй байна. Цагаан сарын баярыг угтаж хийсэн шалгалтаар хүнсний захад хаяг шошгны зөрчилтэй, чанар аюулгүй байдлын баталгаажилтгүй даршилсан ногоо, чихэр, хатаамал, төрөл бүрийн шилтэй амтлагч, өндөг, тахианы мөч, сосисок, зэрэг нийт 18 нэрийн 786 ш, 699.2 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураасан байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн шошгын зөрчилтэй, чанар, гарал үүсэл нь тодорхойгүй, 200-300 грамм гялгар уутанд савласан даршилсан цагаан мөөг, далайн байцаа, шанцай, өргөст хэмх зэрэг бүтээгдэхүүнээс сорьц авч лабораторийн шинжилгээнд хамруулахад цагаан мөөг, далайн байцаанаас стафилакокк, өргөст хэмх, шанцайнаас хөгц илэрлээ.
Стафилакокк /Staphylococcus aureus/ нь хүний арьс, үс, хумсны завсар ихээр агуулагдаж, хоол хүнсийг бохирдуулан, хүнд хурц хордлого үүсгэдэг.
Ихэвчлэн хүний гараар дамжин хоол хүнсэнд ордог, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцлөөс болж хүнсний бүтээгдэхүүн стафилакоккоор бохирлогддог байна.
Хөгц мөөгөнцөр (Aspergillus) нь мөөгний ангид хамаарагдах нэг эст доод мөөг бөгөөд хүрээлэн буй орчин \хөрс, ус, агаар, эд юмсын гадаргуу\ хүнсний бүтээгдэхүүний гадаргуу дээр хялбар үржих \гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн жимс жимсгэнэ болон хүнсий ногоо, бусад\ төдийгүй хүний бие мах бодид ч үүсдэг. Өвчин үүсгэгч мөөгөнцөрүүд нь бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн болох микотоксин хэмээн нэрлэгддэг хортой бүтээгдэхүүнийг үүсгэдэг.Микотоксинүүд нь ихэвчлэн өнгөгүй, үнэргүй, янз бүрийн бүтэцтэй химийн нэгдэлүүд болно.Aspergillus, Fusarium, Penicillum нь хүнсний хэлхээнд микотоксин үүсгэдэг үндсэн төрөл юм.
Стафилакоккоорөвчилсөн хүнд дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, суулгах шинж тэмдэг илэрдэг ба өвчний нууц хугацаа дунджаар 1-3 хоног байдаг.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн явцад болон түүхий эд бэлтгэх явцад хадгалалтын горим алддагдаж орчны чийг тепратурын харьцаа алдагдах мөн хадгалах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хөгцөрч Микотоксиноор бохирлогдоно.
Микотоксин нь маш өндөр хурц хортой шинж чанартай байхаас гадна ихэвчлэн маш аюултай сөрөг үр дагавартай (хорт хавдар үүсгэх, мутаген, дархлааг гэмтээх, элэг, бөөр , цусны эс, үр хөврөлийг гэмтээх хортой нөлөөтэй.
Гарын ариун цэврийг дээд зэргээр сахих, гартаа шархтай бол хоол хүнс бэлтгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тохирох орчин нөхцөлд хадгалах, хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, үйлдвэрлэсэн болон хадгалах он, сар өдрийг шалгаж, худалдан авалт, сонголтоо хийхийг хэрэглэгчиддээ зөвлөж байна.
Иймд дээрх нэрийн бүтээгдэхүүн болон гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, чанар, аюулгүй байдлын баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
ДОРНОД АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих