Энэ онд мөрдөх амьжиргааны доод түвшин баруун бүсэд 166 500, хангайн бүсэд 173 500, төвийн бүсэд 166 200, зүүн бүсэд 165 700, Улаанбаатар хотод 185 300 төгрөг байх юм.
Шинэчилсэн түвшинг өмнөх онд мөрдөж ирсэнтэй харьцуулахад төвийн бүсэд 3200, хангайн бүсэд 2700, зүүн бүсэд 2000, баруун бүсэд 1700, Улаанбаатар хотод 1600 төгрөгөөр нэмэгджээ.
Хүн амын амьжиргааны доод түвшинг иргэдэд эд, мөнгөний тусламж үзүүлэх, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өөрчлөх, суралцагчдад дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд жишиг болгон хэрэглэдэг.
"Хүн амын амьжиргааны доод түвшин” гэдэг нь хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж хуулинд заасан байдаг. Хэрэглээний доод хэмжээ нь хүний нэн тэргүүний, зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний тоо хэмжээ юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих