Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэгч 16 настай Б-д хутга тулган барьцаалсан хэрэг гарсан билээ. Улмаар хүүгийн аав руу залгаж, "3-4 цагийн дотор 80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн байна.
Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зааснаар "Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүлээ. Хэрэгтэн Ө.Мөнхбаярыг гэм буруутай гэж үзэн долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22575
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих