Манай эрэгтэй баг эхний тойрогт Энэтхэг улсын багтай өрсөлдөн 7:1 харьцаагаар ялав. 57 кг-д З.Занабазарын өрсөлдөгч гарч ирээгүй тул манайх эхний ялалтаа шууд авав. 61 кг-ын жинд Т.Тулга өрсөлдөгчөө 4:2 харьцаагаа ялсан юм.
66 кг-ын жинд Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/ 3:1 харьцаагаар ялж багтаа давамгай байдал үүсгэсэн юм.
Харин 70 кг-ын жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран Энэтхэг бөх А.Данхартай ширүүн өрсөлдөж 3:3 харьцаагаар ялсан. Манай бөх сүүлийн оноо авсан тул ялалт манай талд ирсэн. Энэтхэгийн тал челленже шидсэн ч маргаан манай талд шийдэгдлээ. 74 кг-ын жинд Б.Анхбаяр / ”Сүлд” спорт хороо/ өрсөдөгчөө 8:0 харьцаагаар ялж явсан ч дараалан 7 оноо алдаж цагийн төгсгөлд хамгаалж чадсанаар харьцаа 5:0 болов.
86 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат мөн өрсөлдөөнтэй барилдаж цагийн төгсгөлд оноо алдан 7:8 харьцаагаар манай баг анхны ялагдлаа авсан юм. 97 кг-ын жинд шинээр гарч ирж буй залуу бөх Өлзийсайханы Батзул /”Хүч” спорт хороо/ өрсөлдөгчийнхөө хөлийг аван давамгайлсаар 14:6 харьцаагаар ялан манай баг 6 дахь ялалтаа авсан. Хүнд жин буюу 125 кг-ын жинд Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальт Нацагсүрэнгийн Золбоо мөн өрсөлдөгчөө 3:0 харьцаагаар ялсанаар манай баг эхний ялалтаа авлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих