Америкийн Флорида мужийн Ки-Уэст хотын нэгэн загасчин өөрийн барьсан олзоо хараад шоконд орсон байна. Тороо татаж гаргаж ирээд, энгийн жижиг ангууд дотор нь нэгэн том "мангас” байхыг харжээ хэмээн Huffington Post-д мэдээлсэн аж.
"Би түүнийг юу болохыг эхлээд хараад сайн хэлж чадахгүй байсан. Түүний хурц шүдээр тор болон бусад хэрэгслүүдээ гэмтээчихгүйн тулд маш болгоомжтой татаж хөлөг дээрээ гарган, аль болохоор хурдан түүнээс салахыг хүссэн” гэж загасчин Карл Мур өгүүлжээ.
Хурц шүдтэй аварга загасыг усанд нь буцааж тавихын өмнө загасчин эр хэд хэдэн зураг дарж амжсан байна. Ингээд хэд хоногийн дараа энэхүү амьтны талаар Тэнгисийн судалгааны удирдах газарт мэдээлжээ. Биологичид түүнийг маш ховор төрлийн аварга загастай тааралдсан азтан хэмээн нэрлэсэн гэнэ. Гоблин-акул гэж нэрлэгддэг энэ төрлийн аварга загас нь маш ховор бөгөөд бүхий л түүхийн туршид Флоридагийн ойролцоо хоёрхон л тааралдсан аж. Харин Японы эргүүдийн ойролцоо нэлээн байдаг бололтой.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих