Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр(2017.02.17)ОХУ-ынБүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга, түүхийн ухааны доктор, профессорБудажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын ах, дүүгийн найрамдалт харилцааг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэр дундаа залуучуудын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "УИХ-ын 2016 оны намрын чуулганыг завсарлахын өмнөхөн Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг санаачлан, өргөн мэдүүлсэн. Нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлох, төрөөс залуучуудад үзүүлэх дэмжлэг, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх асуудлыг хуулиар зохицуулах шаардлага бийболсон. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, залуучуудын нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгооругхуулийн төслийгболовсруулсан. Хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Мөн анх удаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг байгуулсан” хэмээн тэмдэглээд УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлгийг байгуулан ажиллаж байгаагаа танилцуулав.
Мөнөнгөрсөн арваннэгдүгээр сардОХУ-ын "Единство Россия” намын "Молодая Гвардия” залуучуудын байгууллагатайхамтын ажиллагааны протокол байгуулснааУлсын Их Хурлын гишүүнГ.Тэмүүлэн хэлээд энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагтай хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд хоёр улсын бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгав. Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах бөгөөд ирэх жилүүдэд ОХУ-ын Москва, Эрхүү, Улан-Үдэ зэрэг хотуудад хийх аж. Иймд уг чуулга уулзалтад ОХУ-ын бизнес эрхлэгч залуучуудыг оролцуулах тал дээр анхаарал хандуулж,Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрыг зохион байгуулагчаар хамтран ажиллахыг хүслээ.
ОХУ-ынБүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын даргаБудажапов Сергей Пурбуевичсаналыг таатай хүлээн авч буйгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын залуучуудын дунд зохион байгуулж байсан бусад уламжлалт арга хэмжээнүүдийг сэргээх, тогтмолжуулах талаар ярилцаж, санал солилцовгэжУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих