Дорнод аймгийн Матад суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдсээр байна. Тус сумын хэмжээнд 50 өрхийн 628 толгой мал өвчилснөөс өнөөдрийн байдлаар 617 толгой малыг устгаж, өвчний шинж тэмдэг бүхий 11 тооны малыг устгахаар ажиллаж байна.
Вакцинжуулалт 100 хувьтай хийгдэж дууссан бөгөөд хяналтын үзлэг 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн Жаргалант багийн нутаг дэвсгэрт малчин Д-ын сууриас хонь, ямаа "Шүлхий өвчин"-өөр өвчилсөн нь Улсын Мал Эмнэлэг ариун цэврийн төв лабароторин шинжилгээгээр тогтоогджээ. Тэдний 107 ямаа, 22 хонийг устгалд оруулжээ.
Шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байгаатай холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг чангалж, иргэд малчдыг хөл хөдөлгөөн хийхгүй байхыг Матад сумын ЗДТГ-аас анхааруулж байна.
Б.Отгонбавуу
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих