УИХ-ын эмэгтэй гишүүд намрын чуулганы хуралдааны үеэр нэлээд шүүмжлэлд өртсөн. Энэ бүхний нэг нэгнээсээ дээр гарах гэсэн эмэгтэй гишүүдийн тамын тогооны үлгэр байсныг зарим нэг нь ам алдсан байна билээ.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Байнгын хорооны хуралдаанд бохь зажилж, хэнэггүйтсэн нь олны дургүйцлийг хүргэж, бохьчин хэмээх нэрийг хүртэл зүүгээд амжсан. Гэхдээ бохьныхоо ачаар тэрбээр нэлээд олны танил болоод амжсан. Амташсан хэрээ 13 дахина гэгчийн үлгэр болсон уу, сурсан занг сураар боож болдоггүйн үлгэрээр үү, ямартай ч тэрбээр дахин хэнэггүйтэж эхэлсэн байна. Оффшорыг шалгуулах ард түмний онц түр зөвлөлийн зохицуулагч С.Батчулуун УИХ-ын гишүүн Н.Амарзаяад хүсэлтээ өгөх үед эрхэм гишүүн их л тоомсоргүйгээр, утсаар ярингаа хүлээн авсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих