АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа 40 хоногийн
хугацаанд Монгол Улс даяар үргэлжилсэн. Тэрээр сонгуулийн дүн гарахад
тус аймагт Н.Алтанхуяг илүүрхсэн бол С.Эрдэнэ хоёроор удаалсан юм.
Тэгвэл сонгуулийн үеэр Дорнод аймгийн АН-ын дарга П.Батчимэг /АПУ компани/ сумдын намын дарга нарыг Л.Гантөмөрийг дэмж, дэмжихгүй хариуцлага тооцно хэмээн үүрэг өгсөн талаар эх сурвалжууд хэлж байна.
Харин сонгуулийн дараагаар Л.Гантөмөрийг дэмжээгүй намын дарга нарт хариуцлага тооцно хэмээн дарамталж эхэлсэн талаар нэр бүхий сумдын намын дарга нар хэлж байна. Тэд энэ талаараа АН-ын дарга С.Эрдэнэд хандан анхааралдаа авахыг уламжилж байгаа аж.
Өнгөрсөн 7 сард болсон Дорнод аймгийн АН-ын даргын төлөөх өрсөлдөөнд П.Батчимэгийн нэрийг дангаар дэвшүүлж гишүүдийн 100 хувийн саналаар сонгосон байдаг. Харин намын дэд даргаар Д.Ганцогт, Б.Хүрэлсүх нар сонгогдсон юм.
Эх сурвалж: Choibalsan.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22608
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих