Сумдын хэсгийн төлөөлөгч нарын 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний биелэлт дүгнэх, сахилга ёс зүйг хэлэлцэх, албаны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулах зорилгоор 4-р сарын цугларалтыг 4 сарын 29-нөөс 5 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Чулуунхороот суманд зохион байгууллаа.
Сургалтнаас гадна хэсгийн төлөөлөгч нар сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааний тайланг хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, Соёлын төвд урлагын тоглолт үзэх, 3 өдрийн турш өглөөний гүйлт, гимнастик, дасгал хийх, бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулах, Сумын төвд хэв журам болон замын хөдөлгөөний чиглэлээр хяналт шалгалт хийх зэрэг олон талт ажлуудыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж ажилласан байна. Мөн Чулуунхороот сумын хэсгийн төлөөлөгчийн ажлын байр, амьдрах орчинтой танилцаж, туршлага болохуйц авч хэрэгжүүлсэн ажилтай нь бүгд танилцсан байна.
Уг цугларалтаар "Байгаль орчны салбарт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд хэгсийн төлөөлөгч нараас анхаарах асуудал”, "Улсын Гаалийн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, улсын хил дээр гарч хэрэг зөрчлийн талаарх ойлголт” сэдвээр эдийн засгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Ганчулуун, "Малын хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийг татан оролцуулах”, "Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийг баримтлах зарчим” сэдвээр Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг, "Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал”, "Гэр бүлийн ёс зүй, гэр бүлийг бэхжүүлэх нь” сэдвээр Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Жавзандулам, "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, гэмт хэргийн ойлголт, тогтолцоо” сэдвээр Замын байцаагч, цагдаагийн хошууч Б.Чинболд нар тус тус сургалтуудыг орсон байна. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Оюунбаатар цугларалтын явц байдалтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар, зөвлөмжийг өгсөн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих