Өнөөдрөөс ахмад настнуудад хишиг хүртээж эхэлж байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас аймаг, дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газрууд руу ахмадын настнуудын хишгийг шилжүүлжээ.
Харьяа баг, хороондоо бүртгүүлсэн ахмадуудын мөнгийг өнөөдрөөс эхлэн "Хаан”, "Төрийн банк”, "Капитал” банкны дансаар олгоно. "Насны хишиг”-ийг хуучин данс болон тэтгэврийн дансанд нь олгохгүй байгаа бөгөөд уг мөнгийг тэтгэврийн зээл болон зээлийн хүүнд суутгахгүй гэсэн Засгийн газрын шийдвэртэй холбоотой аж.
Сар шинийн баярын өмнө 65-аас дээш насныханд тэтгэврээс нь гадна "Насны хишиг” хүртээж байх хуулийг УИХ-аас баталсан. Хуулийн дагуу ахмад настнуудыг харьяа баг, хороон дээр нь бүртгэж, хишиг олгох ажлын бэлтгэлийг улс даяар хийсэн. Улсын хэмжээнд 121 мянга гаруй ахмад настан хишиг хүртэхээр тооцоо гаргаж, 20,5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих