Аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрч зудын нөхцөлд байгаа Булган, Дашбалбар сумын иргэд болон отроор нүүдэллэж буй малчиддаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээг газар дээр нь хүргэн ажиллах аймгийн ЗДГТ-ын Ниймгийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан явуулын баг Дашбалбар суманд өнгөрсөн 7 хоногт ажиллаа.
Ажиллах хугацаандаа байгууллага бүрийн мэргэжилтнүүд тус тусын чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр зорилтот иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлж, соён гэгээрүүлэх, сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулан ажилласан байна.
Дашбалбар суманд сүүлийн орсон хоёр удаагийн цасан шуурга өвөлжилтийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Цаашид явуулын баг бүх сумдад хуваарийн дагуу ажиллах бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтансүхээр ахлуулсан явуулын баг Гурванзагал суманд ажиллаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих