Тэнгэр муудна гэж УЦУОШГ-аас мэдээлж байна.
Өнөөдөр нутгийн баруун
болон төвийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүун хагаст,
10-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна.
Өнөөдөр, маргааш түр зуур ширүүсч секундэд 18-20 метр хүрч цасан болон
шороон шуурга шуурах тул ард иргэдийн сонор сэрэмжтэй байхыг
анхааруулжээ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар
шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө нэг градус хүйтнээс дөрвөн градус
дулаан байна.
Мөн Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөо нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөо 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх аж. Харин дунд арав хоногоос дулаарах юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих