Үндэсний болон нутгийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд суртачлан таниулах, зах зээлийг тэлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг нэг дороод хямд чанартай бараа бүтээгдэхүүгийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилготой ”Сар шинийн өнгө-2017” үзэсгэлэн худалдаа "Экспо” худалдааны төвийн үзэсгэлэнгийн талбайд 2017 оны 02 дугаар сарын 15-19-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дорнод аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Дорнод Их Сургууль, Дорнод аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулсан юм.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэгч нийтдээ 40 гаруй аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн үйлдвэрлэсэн 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцжээ.
1. Шилдэг, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжээр "БД” ХХК
2. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "БАБУБ” ХХК
3. Сар шинийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Чонод Хэнгэлдэр” ХХК
4. Сар шинийн онцлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Халх гол Уран зөгий” ХХК
5. Шилдэг маркетингтай аж ахуй нэгжээр "Найнги” ХХК
6. Шилдэг борлуулалттай аж ахуй нэгж "Дорнын нандин хатад” ХХК
тус тус шалгарч шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Дорнод худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Э.Адъяа нар гардууллаа. Тав хоног үргэлжилсэн "Сар шинийн өнгө-2017″ үзэсгэлэн худалдааны үеэр нийт 180 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих