Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ” ТӨХК АНУ-ын Боинг компаниас
"Б737-800” маркийн шинэ онгоцыг түрээсийн зарчмаар авахаар болжээ.
Энэхүү шинэ онгоц нь энэ сарын 11-нд Чингис хаан олон улсын нисэх
буудалд газардах юм.
Энгийн ангиллын 150, бизнес ангиллын 12 суудалтай Боинг 737-800 онгоц
нь орчин үеийн техник, технологийн дэвшлийн хүчээр нислэгийн аюулгүй
байдлыг илүү баталгаатай хангасны зэрэгцээ зорчигчдын ая тухтай
байдалд анхаарч хэдэн арван цаг үргэлжлэх алсын зайн нислэгийн
хугацаанд ч зорчигчдыг бага чилээх, уйдаахгүй байлгах үүднээс
тусгайлсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан олон давуу талтай
ажээ.
Тухайлбал Боинг компаниас гаргасан хамгийн сүүлийн үеийн тэнгэрийг
илтгэсэн бүдэг цэнхэр өнгийн дотоод засалтай бөгөөд бизнес ангиллын
суудлууд нь зорчигчдод Монголын болон холливудын киног дуу дүрсний
өндөр чанартайгаар үзэх "Inflight Entertainment” программтай юм.
МИАТ ТӨХК нь өнгөрсөн жилийн тавдугаар сарын 15-нд өөрийн эзэмшлийн
шинэ Боинг 767-300 онгоцоо хүлээн авч байсан бол энэ удаа дахин нэг
шинэ онгоцтой болж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2264
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих