Йимд Уур амьсгалын ногоон сан(GCF), Монгол улсын Засгийн газар, НYБ хегжлийн хетелберөөс санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран хэрэгжүүлэх "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь" төслийг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй, төвөөс алслагдсан байдлаар шалгуур үзүүлэлт болгож Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгуудад 2017 оноос эхлэн 7 жилийн хугацаатай хэрэгжүүлэх боллоо.
Энэхүү төслийн оролцогч талуудын уулзалт, хэлэлцүүлэг 2017.02.20-нд Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.
Төслийн гол зорилго нь хөдөө аж ахуйн салбар, малчид болон газар тариалан эрхлэгчдийг байгалийн гамшгийн эрсдэлээс хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бөгөөд төсөл хэрэгжсэнээр аймгийн гамшгаас урьдчилан сэргийлэх систем, усны болон бэлчээрийн менежмент сайжирч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн салбар хөгжих юм

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22665
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих