Анх 2008 онд Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар "Таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах журам” батлагдаж иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ой, модыг улс үнэлэн худалдан авах боломж бий болсон. Одоо уг асуудал Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Сангийн сайдын хамтарсан "Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх” 2013 оны 03-р сарын 29-ний өдрийн А-96/71 тоот журам тоот хамтарсан журмаар зохицуулагдаж байгаа. Энэхүү журмын дагуу улсын хэмжээнд 61.3 га таримал ойг 22.7 сая төгрөгөөр улс ойн сандаа худалдан авсан байна.
Хөдөлмөрлөөд хөдөлмөрийнхөө үнэлэмжийг мэдэрч, хойч ирээдүйдээ харуулах, ярих бахархах зүйлтэй байна гэдэг сайхан хэрэг. Хэрэв мод тарьж, ойжуулалт хийх хүсэлтэй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага байвал хүсэлтээ гарган төсөл бичиж орон нутгийнхаа БОАЖГазарт өгөх хэрэгтэй. Мод тарих ойжуулах талбай сонгохдоо урьд нь мод бэлтгэсэн, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшгийн нөлөөгөөр ойгүй болсон талбайд эсвэл усны ундарга, ай сав болон баян бүрдийг хамгаалах, цөлжилт, элсний нүүлтээс хамгаалах зорилгоор төгөл ой, ойн зурвас байгуулж болно. Таримал ойн талбайн хэмжээ 0,5 га-аас багагүй, Үр ба тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш 5-аас дээш жил арчилж ургуулсан, 8 ба түүнээс дээш настай цаашид амьдрах чадвартай байх зэрэг шалгуур үзүүлэлтээр ойг худалдаж авч болно. Ойжуулалтын ажлыг хүлээж авах комисс мод тарьсан талбайн байршлын бүс, модны төрөл, мод хоорондын зай гэх мэтийг тоолж шалган дүгнэлт гарган худалдаж авах жишиг үнийг тооцдог. 1 га таримал ойн жишиг үнэ дунджаар 1,0 сая төгрөг байна. Гэхдээ модны төрөл, тоо болон ямар бүсэд тарьснаас шалтгаалан үнийн хэлбэлзэл өөр өөр байна.
Иргэн, байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойгоо худалдахаар бол хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргадаа гаргана. Засаг дарга болон ойн анги жил бүрийн 8 дугаар сард багтаан иргэний хүсэлтийг тодорхойлолтын хамт захирамжийн хамт аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлнэ. Аймаг, нислэлийн Байгаль орчны газар нь Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарган таримал ойд тооллого явуулж, чанар, үр дүнг нь шалгаад худалдан авах, эсэх тухай акт үйлдэнэ. Үйлдсэн актаа 9-р сард багтаан БОАЖЯ-нд ирүүлнэ. Яам нь аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, актыг үндэслэн худалдаж авах, ойн санд шилжүүлэх асуудлыг жил бүрийн 10-р сарын 20-ны дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн хүмүүсийг томилон газар дээр нь ажиллуулж, хөндлөнгийн дүгнэлт гаргуулна.
Дорнод аймаг байгаль орчин, аялал жуулчлалын газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих