Монгол хэлний багш Ардын Гэгээрлийн Тэргүүний ажилтан Бүдийн Лувсанцэрэн багшийн алдар гавьяаг сургуулийн сурагчдад таниулах, үйл хэргийг нь залгамжлан суралцаж Монгол эх хэлээрээ алдаагүй зөв сайхан бичдэг сурагч, анги хамт олныг төрүүлэх, улмаар сургуулиараа зөв сайхан бичигтэн болох санаачлагыг өрнүүлж 1-12 – р ангиудын дунд Монгол хэлний хичээлийн массын анхдугаар олимпиадыг зохион явуулав. Олимпиадыг Цэвэр бичиг, Чээж бичиг, Зохион бичлэг гэсэн 3 төрлөөр явуулж, төрөл тус бүрээр шалгаруулж 22 анги /давхардсан/ шагналт байранд шалгарсан амжилт үзүүлэв.
Бага, ахлах бүлэг тус бүрээс Ж.Одгэрэл багштай 2б анги, Н.Алтанцэцэг багштай 11б ангиуд "Өргөмжлөл” шилжин явах "Цом”-ын эзэд болов.
Дашбалбар сумын 8-н жилийн сургуулийн 11-р төгсөлтийн шавь /Б.Лувсанцэрэн, М.Жавзмаа/ нар нь "Чээж бичиг” төрөлд зөв бичих дүрмээр алдаагүй бичиж Шилдгийн шилдэг ангиар шалгарсан Г.Батцэцэг багштай 8б ангийг "Батламж” 200000 төгрөгөөр ивээн тэтгэж шагнав.
Лу багшийн маань отгон шавь /8 жилийн 21-р төгсөлт/ нар нь 1-3-р ангийн төрөлд шалгарсан ангийн шагналыг ивээн тэтгэсэн.

Дашбалбар сумын 8 – жилийн ЕБДС-ийн 1980 оны 11-р төгсөлтийн ангийн хамт олондоо талархал илэрхийлье.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22695
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих