Хэрлэн сумын 10 багийн харьяалалгүй ахмадыг хүлээн авч гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ. Ахмад настны тухай хууль 2017 оны 07 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд уг хууль нь ахмад настны нийгмийн идэвхи оролцоог дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэх нөхцлийг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахаараа өмнөх хуулиас онцлог хууль болсон. Уг арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Дамдинцоо, Ахмадын хорооны дарга М.Доржжүгдэр, Хэрлэн сумын ахмадын хорооны дарга Н.Төмөр нар оролцов. Мөн Ахмадын холбооны дэргэдэх хамтлаг ая дууны мэндчилгээ хүргэн ахмадуудын сонорыг мялаав.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22716
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих