БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ЖИНХУА групп нь Дорнод аймгийн Баянтүмэн, Матад сумын нутагт 3000 мв хүчин чадалтай Экспортын зориулалтай цахилгаан станц барих 5 тэрбум $-ын төслийн ажлыг эхлүүлэх гэж байна.
Уг төсөл нь одоогийн байдлаар Монгол улсын хэмжээнд анхны экспортын зориулалттай станц юм.
Уг төслийн бүтээн байгуулалт нь 3 үе шаттай 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 3000 ажлын байр бий болно.
2017 оноос ажлаа эхлүүлнэ. Төслийн талаар танилцуулга хийж аймгийн ЗДТГазар болон Баятүмэн сумтай хамтын ажиллагааны гэрээ хийхээр урьдчилсан байдлаар тохиролцов...
... гэж манай аймгийн 2 дарга өөрсдийн фэйс хуудаснаа ийнхүү бичиж олон нийтэд мэдээлж байна.
.... Хэрэвзээ Манай аймгийн нутаг дэвсгэрт экспортын зориулалттай 3.0 мянган МВт хүчин чадалтай Цахилгаан станц барих том Төсөл хэрэгжиж, ажил болох гэж байгаа бол Дорнодчууд бид тус төсөлд анхаарлаа хандуулж, ирээдүй хочийнхоо төлөө санаа тавих нь зайлшгүй юм.
Иймийн тулд Дорнодчууд тус төслийн орон нутагт өгөх өгөөж, үр ашгийн талаар хангалттай ойлголттой болж, санал бодлоо эртнээс хэлж оролцоогоо нэмэгдүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна.
Тус төсөл 2017 оноос эхлэх бол аймгийн удирдлагууд тус компанитай гэрээ хэлцэл байгуулж ажиллах нь зүй ёсны ажил болно. /Бид газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг ХХК-тай хамтран ажиллаж чадахгүй байгаа алдааг давтах учиргүй/
Тус компанитай байгуулах гэрээний заалтад уг компанийг...
1. Дорнод аймгийн Татварын газарт бүртгэлтэй болгож, татварын тайлангаа манай аймагт өгч, татвараа төлдөг болгох.
2. Чойбалсан хотоос тус Цахилгаан Станцын байгууламж руу очих хатуу хучилттай авто замыг бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө барьж дуусгуулах.
3. Цахилгаан станцад ажиллах инженер техникийн ажилтнуудыг тус компанийн зардлаар сургах, улмаар Дорнод их сургууль, Политехникийн коллежийг түшиглэсэн лабораторийг эдгээр сургуулиуд дээр тус компанийн хөрөнгө оруулалтаар байгуулж, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх
4. Дорнод аймгаас худалдан авах боломжтой бүтээгдэхүүнүүдийг эхний ээлжинд худалдан авдаг байх
... гэх мэт бодлогыг боловсруулах шаардлагатай байна.
Иймд нутгийн зон олон та бүхнийг бодол саналаа бичиж сошиал хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байна...
Алтаншагай Нэргүйй.Базаррагчаа Намжилцэрэнн.Хүрэлбаатар Намжилсүрэнн.Цогтбаатар Жамбаа.Шүхэрт Ёл. Палам Мөнхтөр.Бадарч Тэгшжаргал.Monkh-Orgil Batmonkh.Erdenechuluun Erdenebaatarr.Munhsaihan Enhturr.Batzorig Namsraidavga.Enkhjargal Undarmaa.Tuvdennyam Levger.Batsukh Gereltod. Gerelt Od Batbaatar Yuraa.Enkhbaatar Munkh-Od,Delger New Channel Suren. Төмөр Доржоо,Lhagvasuren Lhagva,
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих