2017 оны 03-р сарын 04-ны өдөр "Манна хөгжил” ТББ-аас зудын хүнд нөхцөл байдалд буй мал бүхий иргэд, малчдад 2 дугаар ээлжийн тусламжаа хүргүүлж байна. 2016 оны 10 дугаар сард аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат "Манна хөгжил” ТББ-д хүсэлт тавьсны дагуу 2017 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Баян-Уул сумын 180 өрхөд, Цагаан-Овоо, Баяндун, Сэргэлэн сумдын 90 өрх, нийт 270 өрхөд хагас тонн нүүрс, шуудай түлээ, 25 кг гурил, 5 кг цагаан будаа болон өвлийн дулаан куртик хоёр ширхэг, дулаан гутал зэрэг тусламж өрх бүрт үзүүлж байсан бол, энэ удаад Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн сумын 265 өрх, нэг өрх айлд 30 боодол өвсийг буцалтгүй тусламж болгон хүргүүлж байна.
Тус байгууллага нь өнгөрсөн онд Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр сумын түймрийн үеийн гамшигт нэрвэгдсэн 60 өрхөд тусламж үзүүлэн ажиллаж байсан юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22761
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих