Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверт хууль бусаар нэвтэрч жолооч нарын торгуулийг устгадаг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 25 настай Т гэгч Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийн серверт нэвтэрч бусдын торгуулийн мэдээллийг устгадаг байжээ. Энэхүү хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд шалгалтын явцад тэрээр бусдаас мөнгө авч торгуулийн мэдээллийг устгадаг байсан нь тогтоогджээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22792
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих