МАН-ын ЕНБДарга , УИХ-ын гишүүн асан Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо эргэн иржээ.
Одоогоос хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадаж
унагаасныхаа дараа тэрээр эхнэрээ удаан хугацаагаар эмчлүүлэх тул сахиур
хийх шаардлагатай байна хэмээн УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа сайн
дураар чөлөөлөгдсөн билээ.
Энэ хугацаанд тэрээр эхнэрээ асарч тойлохын сацуу Австралид Англи хэлний курст суралцжээ.
Эх орондоо ирсэн У.Хүрэлсүх НАМЗХ-ыхоо залуустай уулзаж, намынхаа үйл ажиллагаанд тун шүүмжлэлтэй хандах болсон байна.
Улс төрийн зарим ажиглагчид түүнийг МАН- дотор "Элсний босогчид"
бүрдүүлж, УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө М.Энхболдыг МАН-ын даргаас
унагаж байсан С.Баярын тактикийг давтаж тун болзошгүй хэмээж буй юм.
МАН-ын дараагийн Дарга Ухнаагийн Хүрэлсүх байх нь зөв гэдэгтэй тус намын гишүүд бараг санал нэгтэй байдаг билээ.
Ч.Явуу
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих