АН-д сонгуульт албан тушаалд өрсөлдөгчдийн бүртгэл явагдаж байна. Намын сонгуульт албан тушаалд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүн зэрэг албан тушаал орж байгаа билээ.
ҮБХ-ны гишүүний албан тушаалд өрсөлдөгчид гурван сая төгрөг тушааж өрсөлдөх шийдвэр гарсан. Тэгвэл АН-ын эмэгтэйчүүд намын даргаа энэхүү албан тушаал үнэлж байгааг эсэргүүцэж, намаа өрийн сүлжээ, авилгын эрсдлээс ангид байлгахыг шаардлаа.
Улмаар тэд намын дарга С.Эрдэнэдээ албан бичиг хүргүүлжээ.
Тэд "Ардчилсан намын улс төрийн үйл ажиллагаа тогтвортой удаан хугацаанд шударгаар зохион байгуулах чадвартай байя гэвэл даруухан төсөвтэй, хэмнэлттэй, зарцуулалтын соёлтой болох ёстой гэж эмэгтэй гишүүд бид үзэж байна. Намын бүх шатны сонгуулийн дэнчин, давхардуулахгүйгээр хэт өндөр тогтоож байгаа нь намд итгэх ард түмний итгэлийг мохоож байна. Иймээс намын албан тушаалыг өндөр үнээр үнэлэхийг зогсоож, намаа өрийн сүлжээ, авилгын эрсдлээс ангид байлгахыг шаардаж байна” хэмээсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих