Афганистаны улс төр, эдийн засаг, аюулгүйн салбарын сорилтыг даван туулахын төлөө эрс шуурхайгаар дэмжлэг үзүүлэн Афганистаны бүс нутгийн хөгжилд үр ашигтай нэгдсэн ороход туслахыг Хятадаас НҮБ-д суугаа төлөөлөгчийн орлогч Ү Хайтао 10-нд олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Ү Хайтао мөн өдөр Аюулгүйн зөвлөлийн Афганистаны асуудлаарх ил шүүмжлэл дээр үг хэлэх үед хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг Афганистанд туслах гэсэн амлалтаа идэвхтэй биелүүлж, Афганистаны эдийн засгаа хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй. Афганистанд эх баялаг, байршлын давуу тал, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох хэтийн төлөвтэй юм. НҮБ-ын ерөнхий ассамблей тэрчлэн Аюулгүйн зөвлөлийн холбогдох хурал "нэг бүс нэг зам"-ын байгуулалтаар Афганистаны эдийн засгийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааны чухал ач холбогдлыг идэвхтэй нотолсон юм. Холбогдох талууд "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг идэвхтэй ахиулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа тэрчлэн дэд бүтцээр түншлэхээ эрчимжүүлж, Афганистаны эдийн засаг нийгмийн хөгжлийг биелүүлэхэд туслахыг хүсэж байна гэжээ.
ХОУР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих