Энэ сарын эхээр Шэнжэний хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж эхэлсэн SF Holding компани үүсгэн байгуулагчаа Хятадын гутгаар баян болгожээ.
Блүүмбергийн жагсаалтаар бол Хятадын хамгийн баян хүн Алибабагийн Жэк Ма, түүний дараа Далянь Ванда группын Ван Жяньлин байгаа бол гуравт нь SF Holding компанийн үүсгэн байгуулагч Ван Вэй $26.7 тэрбумтайгаар орж ирсэн байна.
SF Holding компани нь шуудан хүргэлтийн SF Express үйлчилгээг үзүүлдэг юм. Ван Вэй 1993 онд Хонг Конгоос эх газрын Хятад руу шуудан хүргэдэг компани байгуулахаар эцгээсээ $13,000-ыг зээлж байжээ.
Тухайн үед шуудан хүргэлтийн үйлчилгээг Хятадын төрийн компаниуд монополь эрхтэй гүйцэтгэдэг байсан тул түүний бизнес хууль бусд тооцогддог байв. Хэрвээ баригдвал эрүүгийн хариуцлага хүлээх аюултай ажил байсныг Ван Вэй нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.
Хятадад 2009 онд монополийг чөлөөлснөөр SF Express албан ёсны бизнес болж, "Хятадын Fedex” хэмээх алдрыг хүртжээ. Одоо түүний компани 80,000 ажилтантай, дэлхийн 200 орчим улсад хүрч үйлчлэх 15,000 автомашин, 30 нисэх онгоцтой.
Нээлттэй компани болсных нь дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ 279.5 тэрбум юаньд хүрсэн нь Шэнжэний Хөрөнгийн биржийн түүхэн дээд амжилтыг тогтоосон байна. Мөн зах зээлийн үнэлгээгээр SF Holding нь эх газрын Хятадын 21 дэх том компани болсон юм.
Эх сурвалж: South China Morning Post
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих