XII жарны Гал тахиа жилийн "Буриад зоны золголт” амжилттай зохион
байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд 140 гаруй зонууд хүрэлцэн ирж,
олон сайхан дуу хуур, дурсамж дунд ахмад буурлуудаасаа үг сонссон
сайхан арга хэмжээ болсон. "Амин Тоонто” ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж
хандив өгсөн Дорнод аймгийн Баян-Уул сумын 1980 оны төгсөлтийн Б.Цэнд
/ангийн хүүхдүүдийн хамт/, Дорнод аймгийн Баяндун сумын уугуул
Б.Доржханд зэрэг хүмүүст, зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн
Дорнод, Хэнтий, Булган, Сэлэнгэ аймгийн сумдын нутгийн зөвлөл, "Сэлэнгэ
мөрний буриад зон” ТББ, Шэнэхээн нутгаас Монголд суралцаж буй оюутан
залуус, "Gush” рестораны хамт олонд болон хүрэлцэн ирсэн нийт хүмүүстээ
чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье.
"Амин Тоонто” ТББ 2017.03.11
Улаанбаатар хот

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22859
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих