Энэ удаагийн "Монгол цэргийн өдөр”, Зэсвэгт хүчний 96 жилийн ойг угтсан арга хэмжээ өнөөдөр Дорнод аймагт ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад зориулсан анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” зэвсэг техникийн үзэсгэлэнгээр эхэлж байна.
Мөн баярын хүрээнд:
- "Нийтийн Монгол бөх” Үндэсний бөхийн барилдаан 2017оны 3 дугаар сарын 13-ны 12:00 цагт
- Цэргийн штаб, Хаан банк хамтран зохин байгуулах гар бөмбөгийн тэмцээн 2017оны 3 дугаар сарын 14-ны 09:00 цагт
- "Хэн сайн буудах вэ?” Буудлагын бооцоот тэмцээн 2017оны 3 дугаар сарын 14-ны 09:00 цагт
- Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Хайрлан дуулах эх орон” Тэмцээн 2017оны 3 дугаар сарын 16-ны 17:00 цагт
- Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол 2017оны 3 дугаар сарын 17-ны 09:00 цагт
- "Монгол-цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал 2017оны 3 дугаар сарын 17-ны 14:00 цагт
- "Хийморь өөдөө Монгол цэрэг” Зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 4 отряд хамтарсан баярын концерт 2017оны 3 дугаар сарын 17-ны 15:00 цагт
- Дуутай жагсаал 2017оны 3 дугаар сарын 17-ны 17:30 цагт
- Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын баярын жагсаал, нэгдсэн тооллого 2017оны 3 дугаар сарын 17-ны 17:30 цагт тус тус зохион байгуулагдана.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22862
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих