С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шүүх хурал өнөөдөр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болж байна. Анхан шатны шүүхээс ил хэргээр ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарт дээд хэмжээний ял оноосон билээ. Өнөөдрийн шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцохоор иржээ. Мөн С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан ч шүүх хуралд оролцож байгаа аж.
Харин шүүгдэгчид шүүх хуралд цахимаар холбогдон, оролцож байгаа бөгөөд тэдний бие төлөөлөгч, өмгөөлөгчид иржээ.
Т.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Х.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар өнөөдрийн Шүүх хуралд оролцож байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22878
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих