"Хөдөлмөрийн хүний төлөө” өдөрлөгийг Чойбалсан хотод 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан. Өдөрлөгийн зорилго нь Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал-эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн маргааныг зохицуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн. Өдөрлөгт Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хүний эрхийн комисс, Өмгөөлөгчдийн холбоо, Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хороо оролцож иргэдийн санал, хүсэлтэд хариулт өгч ажиллалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих