Олон улсын хүмүүнлэгийн Пипл Ин Нийд төрийн бус байгууллагын
хэрэгжүүлж байгаа Монгол улсын Дорнод аймгийн зудад нэрвэгдсэн эмзэг
малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах, үндсэн хэрэгцээг дэмжих төсөл
Дорнод аймгийн 11 сумын 550 эмзэг малчин өрхөд хэрэгжихээр болсноос
манай сумын 134 өрх сонгогдож төсөлд хамрагдаж эхлээд байна. Төсөлд
хамрагдаж байгаа өрхүүдийг төслийн зүгээс судалгаанд хамруулсан. Төслийн
үр шимийг хүртэгчдийн сонгон шалгаруулалтыг дараах үзүүлэлтээр гаргасан.
1. Малчин өрх байх
2. Өрхийн нэг хүнд оногдож байгаа малын тоо нь 20 болон түүнээс доош
3. Дараах эмзэг байдлын шалгуур үзүүлэлтээс багадаа нэг байхаар
сонгосон. Үүнд: өрх толгойлсон эр/эм, жирэмсэн, хөхүүл эмэгтэй, 0-5
настай хүүхэд, 50 дээш настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүн зэрэг
орсон.
3-р сарын 10-ны өдөр Пипл Ин Нийд төслийн тусламжийн бараа
суманд ирж 3-р сарын 12-13-ны өдрүүдэд сонгогдсон өрхүүдэд тусламжийн 1
ээлжинд Хорголжин тэжээл /малын тооноос хамаарч/, Эрдэс, витамины
нэмэгдэл тэжээл /2 уут х 500гр/ хүргэлээ.
40 кг-ийн савалгаатай
хорголжин тэжээл 769 шуудай, 20 кг-ийн савалгаатай хоргожин тэжээл 70
шуудай, эрдэс, витамины нэмэгдэл тэжээл 7 хайрцаг буюу 280 уутыгг
тараагаад байна.
Тусламжийг мөнгөн дүнд шилжүүлбэл:
Хоргожин тэжээл нь 1 кг нь 490₮ х 32160 кг = 15758400₮
Хайрцагтай бэлдмэл 7 хайрцаг * 40 уут = 280 уут х 10000₮ - 2800000
Нийт – 18558400₮ болсон.
2-р ээлжинд Мөнгөн тусламж олгоно.
1 өрхөд 2 хүнтэй бол 50$, 1 өрхөд 4 хүнтэй бол 100$, 1 өрхөд 6-аас дээш
хүнтэй бол 150$ мөнгөн тусламжийг 3-р сарын дунд буюу сүүлээр олгох юм
байна.
Өвөлжилт хүндэрсэн хаврын хүнд хэцүү үед тусламжийн гараа харамгүй сунгаж цөөн малтай малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалж байгаа Пипл Ин Нийд төрийн бус байгууллагын хамт олонд нутгийн зон олны өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих