Баруун их сумынхан эрт дээр үеэс мэргэн харваачид олонтой байжээ. Заримыг дурьдвал: Г.Бадрах, /Гүрбямбаа миний өвөг эцэг/, Жамсран, Гонжав, Цэдэн /Доогийн Баатарын өвөг эцэг/ Тавдан, Баваасан гэх мэтийн сум хошуу, аймаг, улсдаа алдартай эрхий мэргэн харваачид олон байжээ. Г.Бадрах мэргэн, Жамсран / Т.Нямсүрэнгийн өвөг эцэг / мэргэн нар зарлигийн сурд /улсын гэсэн үг/ аймаг хошуунаас шалгаран оролцож халх дөрвөн аймаг, шавь 5-аас шалгарсан мэргэн харваачдаас Г.Бадрах мэргэн шалгарч сүүлийн ганц сумыг оройн нар жаргах үед харваж оноод "буу шиг мэргэн байна” гэж гайхагдаж Г.Бадрах нь хүрэн бор царайтай хүн байсан тул Минбэйсийн "хүрэн буу” гэж нэр авч ирж байжээ.
Эрт дээр үеийн эцэг өвгөд тэдний залгамж үеийн ахмадууд маань ийм л аж амьдралтай, авъяас билэг, алдар цуутай хүмүүс байсан нь үлгэр домог биш үнэн түүх болохыг 21 зууны өнөө үеийнхэндээ сонирхуулахад ийм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих