Монгол цэргийн өдөр – Орчин үеийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын, Цэргийн штаб, Хаан банктай хамтран зохион байгуулж буй гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд оролцлоо. Тус гар бөмбөгийн тэмцээнийг ХААН банк ивээн тэтгэн 7 дахь жилдээ явуулж байгаа бөгөөд нийт Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 12 байгууллагын баг тамирчид оролцож байна. Тэмцээн хоёр өдөр үргэлжилж маргааш дүнгээ гаргана.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22893
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих