Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын, цэргийн штабаас Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд "Хэн сайн буудах вэ?” гурван төрөлт буудлагын тэмцээнийг зэвсэгт хүчний 327-р ангийн буудлагын талбайд 2017 оны 03 дугаар сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Жил бүрийн энэхүү өдрүүдэд зохион байгууллагддаг уламжлал болсон тэмцээнд нийт 12 байгууллагын баг тамирчид, 9 мм-ийн Гар буу, Мэргэн буудагчийн винтов СВД, Автомат АКМ гэсэн гурван төрлөөр оролцож цэц мэргэнээ сорьсон юм.
Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байранд Хилийн цэргийн 0132 дугаар анги, хоёрдугаар байранд Онцгой байдлын газар, гуравдугаар байранд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн баг тамирчид байр эзлэв. Шалгарсан баг тамирчид болон нийт баг хамт олонд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нийт баг хамт олонд баяр хүргэн, талархал илэрхийллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих