Аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч,хөдөлмөр,халамжийн,эрүүл мэнд,нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлэх, зудын гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Аймгийн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 03 сарын 10-13 ны өдрүүдэд Халх гол суманд ажиллаа. Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын зүгээс Нийгмийн халамжийн хууль тогтоомж болон, Насны хишиг,Хүүхдийн мөнгө, Рашаан,сувилалын талаар сумын төвөөс алслагдсан отроор нүүдллэж байгаа Ялалт болонТашгай багийн 42 малчин өрхийн 74 иргэнд зөвлөгөө ,мэдээлэл өгч ажиллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22918
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих