Монголын анхны төрт улс Хүннүгийн үеэс буюу 2220 гаруй жилийн тэртээгээс алдар суугаа мандуулж, түүхээ түүчээлж ирсэн Монгол цэргийн өдөр, Ардын хувьсгалын галыг цахиж, харийн дайсныг эх орноосоо үлдэн хөөж ялалт байгуулсан Зэвсэгт хүчний 96 жилийн ой энэ сарын 18-ны өдөр тохионо.
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан аймгийн удирдлагууд эх орныхоо төлөө амиа өгсөн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.
Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд бусад албаны хүмүүс оролцсон юм.
Энэ удаагийн "Монгол цэргийн өдөр”, Зэсвэгт хүчний 96 жилийн ойг угтан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм.
- 14:00 цагт "Монгол-цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал /аймгийн хөгжимт драмын театрт/
- 15:00 цагт "Хийморь өөдөө Монгол цэрэг” Зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 4 отряд хамтарсан баярын концерт /аймгийн хөгжимт драмын театрт/
- 17:30 цагт Дуутай жагсаал, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын баярын жагсаал, нэгдсэн тооллого цагт тус тус зохион байгуулагдана.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22928
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих