Шинээр нээлтээ хийж буй уран сайхны кино болон урлаг соёлын бусад үзвэр үйлчилгээнээс нэг алхам хойно явдаг орон нутгийн үзэгчдэд уран бүтээлчид ямагт өөрсдийн бүтээлээ цаг алдалгүй хүргэхийг зорьдог. Гэвч уран бүтээлчдийн энэхүү сэтгэл зүрхийг мохоож байгаа ганц үйлдэл нь орон нутгийн "Соёлын төв” болон "Хөгжимт драмын театрууд” болж байна.
Дорнод аймгийн "Хөгжимт драмын театр”-ын удирдлагууд заалныхаа түрээсийг тогтмол болгон нэмсэн сурагтай. Тодруулбал: Хөдөө орон нутгаар явдаг тоглолт, хошин шиг, уран сайхны кино тухайн соёлын байгууллагад орлогын 20-25 хувь тохиролцон уран бүтээлээ толилуулдаг. Тэгвэл Дорнод аймгийн "Хөгжимт драмын театр” нэг удаагийн тоглолтын цагийн түрээсийг тогтмол болгож уран бүтээлчдэд дарамт үзүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын заалны түрээсийн босгыг давж чадахгүй бол ямар ч шилдэг уран бүтээл гарахгүй, тоглогдохгүй болж байна. Энэ бол үндсэн зорилгоо бизнес болгон ашиглаж буй удирдлагуудын шийдвэр аж. Угтаа бол орон нутгийн иргэдээ соён гэгээрүүлж байх ёстой байгууллага нь үүргээ умартаж мөнгөний хойноос улайран хөөцөлдөх болсон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих