
Тэмцээний багш ажилчдын ангиллын тэргүүн байрыг цагдаагийн хошууч С.Нямжав ахлагчтай, Ахлагчийн сургуулийн баг, эзэлсэн бол хоёрдугаар байранд дэд хурандаа Л Аптансүх ахлагчтай Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн баг, гуравдугаар байранд ахмад Ч.Жаргалсайхан ахлагчтай Ерөнхий эрдмийн сургуулийн багшалгарчээ. Харин Сонсогчдын ангилалд тэргүүн байрыг ахлах дэслэгч Ч.Баттөр ахлагчтай Хилийн сургуулийн баг, хоёрдугаар байранд цагдаагийн дэслэгч Л.Батсүрэн ахлагчтай Дхлагчийн сургуулийн баг, гуравдугаар байрыг дэслэгч АБямбаноров ахлагчтай Ахлагчийн сургуулийн баг эзэлсэн байна.
Баг тамирчид гарааны өмнө жагсаалын үзүүлэх тоглолт, гардаг тулааны үзүүлэх тоглолт, норматив дасгалуудыг багаараа гүйцэтгээд 10 км-ийн марш гүйсэн юм. Маршийн явцад багийн гишүүд машинд бууж, суух, хайрцагтай сумыг 25 метрт зөөвөрлөн байрлуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэргийг гүйцэтгэсэн. Мөн байгалийн саадыг гатлан, ерөнхий цэргийн зориулалт бүхий 13 саадыг туулж, СВД, АКМ буугаар буудлага үйлдэн байг онож, химийн нэг, хоёрдугаар норматив гүйцэтгэснээр барианд оржээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2295
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих