Дорнод аймгийн Боловсрол Соёл Урлагийн газраас 2017 онд хөдөө сумдын
Соёлын төвүүдийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор бүсчлэн
ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. Үүний дагуу Халх, Буриад, Барга , Үзэмчин
ястанаараа бүсэд хуваагдан соёлын үйл ажиллагааг хамртан хүргэж байгаа
билээ. Энэ удаад хойд бүс болох Баян-Уул , Баяндун, Дашбалбар ,
Цагаан-Овоо сумдын Соёлын төвүүд цаашид, хамтран ажиллах төлөвлөгөөг
сайжруулан боловсруулах, туршлага солилцох
зорилгийн дор НӨХӨРСӨГ уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.
Уулзалтын хүрээнд дөрвөн сумын соёлын ажилтангуудын хамтран тоглох ХАМТДАА тоглолтын зар болон нийт иргэдэд хамааралтай хөтөлбөрийг толилуулж байна. Эрхэм үзэгчид та бүхэн
хүрэлцэн ирж буриад өв соёл, орчин цагийн дуу хуурыг хослуулан өргөн
барих Соёлын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22999
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих