Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг нийт хүн амд жигд хүртээмжтэй
шуурхай хүргэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр
эрхлэлт зэрэг олон салбар хоорондын уялдаа зохицуулалтыг сайжруулах,
нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх
зорилгоор өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх ажил 3 жил тутам шинэ
аргачлалаар явагддаг хуулийн заалттай байдаг. Өрхийн амьжиргааний
түвшинг тодорхойлох судалгааны ажил улс орон даяар 10 хоногийн турш
явагдах юм. Судалгааны ажил явагдахтай холбогдуулан бэлтгэл ажлын
хүрээнд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас судалгаанд
оролцох тоологч, шивэгч, ажлын хэсгийн гишүүдэд сургалтыг зохион
байгуулж байна.Сургалтанд тоологч, шивэгч нар болон зохион байгуулах
ажлын хэсэг, хяналтын багийн гишүүд оролцож байна. Сургалтыг ХХҮЕГ-н
мэргэжилтэн, судалгааны чиглүүлэгч Балжмаа , ХХҮГ-н өрхийн мэдээллийн
нэгдсэн сан хариуцсан мэргэжилтэн тогооч нар явуулж байна.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23001
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих